Танхимын хичээлийг энэ сарын 10-наас ЗОГСООНО
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танхимын хичээлийг энэ сарын 10-наас ЗОГСООНО

/2021.12.01/ Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь жил бүрийн есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэдэг. Цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор төлөвлөж байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулиуд хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралт эхлэх ёстой. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн долоо хоног /12 дугаар сарын 13-17/-ийн хичээлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр сурагчид 12 дугаар сарын 10 хүртэл танхимаар хичээлэх юм. Тэд энэ сарын 18-наас хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амарна.

ДЭЭД БОЛОВСРОЛ

Дээд боловсролын байгууллагуудын тухайд арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл хичээллээд амарна. Амарсан өдрөөс эхлэн зарим шалгалтыг цахимаар өгнө. Биечилж өгөх шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сарын эхэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: БШУЯ
Олимпод оролцсон тамирчид энгэрийн тэмдгээ гардан авлаа
Олимпод оролцсон тамирчид энгэрийн тэмдгээ гардан авлаа
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.