Олимпод оролцсон тамирчид энгэрийн тэмдгээ гардан авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпод оролцсон тамирчид энгэрийн тэмдгээ гардан авлаа

May be an image of 7 people, people standing and indoor

/2021.12.01/: ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн санаачилгаар олимпод оролцсон тамирчин бүрт энгэрийн тэмдэг гардуулан өгдөг болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ.

Тэгвэл Токиогийн олимпод улсаа төлөөлөн оролцсон тамирчдад өнөөдөр энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө. Энэхүү ёслолд олимпын тамирчдаас гадна МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.

May be an image of 3 people, people standing and indoor

Энэ үеэр Олимпод оролцогчдын холбооны тэргүүн, олимпын аварга Э.Бадар-Ууган “Олимпын наадамд оролцоно гэдэг тамирчин бүрт олдоод байдаггүй ховорхон хувь тохиол. Олимпод оролцоно гэдэг бусад салбартай харьцуулахад докторын зэрэг хамгаалсантай дүйх амжилт гэж олон улсад үздэг. Тиймээс та бүхэн олимпын наадамд оролцсондоо бахархаж яваарай. Олимпод оролцогчдын холбоо цаашид цөөнгүй ажил хийхээр төлөвлөж байгааг энэ дашрамд дуулгая” гэв.

Олимпод оролцогчдын дэлхийн холбоо нь 90 гаруй ҮОХ-дыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 100 мянга гаруй гишүүнтэй болжээ. Харин өдгөө энэхүү өнөр бүл Монголын 43 тамирчнаар эгнээгээ тэлж байна.

May be an image of 5 people, people standing and indoor

Олимпын наадамд оролцсоны энгэрийн тэмдгээ гардан авч, олон улсын холбоондоо бүртгэлтэй болох нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, олон улсын холбоогоороо дамжуулан сургалт семинар болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нийгмийн сайн сайхныг түгээх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон боломж нээгдэж байна.

May be an image of 3 people and people standing

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 1 person, standing and text that says '22 PARIS PARIS2024 2024 MILANO CORTINA 2026'

May be an image of 2 people, people standing and indoor

Манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт 322 хүн байна
Манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт 322 хүн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.