Эрдэмтэд: Омикрон омгийн гурван гол аюул
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэмтэд: Омикрон омгийн гурван гол аюул

Zhang Wenhong:

/2021.12.01/: Хятадын мэргэжилтнүүд коронавирусын халдварын шинэ омикрон омгийн гурван гол аюулыг нэрлэв.

Фудан их сургуулийн Хуашань халдварт өвчний эмнэлгийн захирал Жан Вэньхуны хэлснээр, коронавирусын шинэ хувилбарын гол аюул бол олон тооны мутацийн нэгдэл юм. Үүний үр дүнд энэ шинэ омог нь амьдрах чадвар маш өндөртэй бөгөөд бусад ковидын төрлөөс давж байна гэв.

Дараагийн аюул нь коронавирусын халдварын шинэ хувилбар илүү хурдан тархаж байгаа явдал юм. Энэ тухай тархвар судлаач Жун Наншань "Омикрон" хувилбар нь ковид-19-ийн бүртгэгдсэн тохиолдлын бүх популяцид давамгайлж байна гэж мэдэгджээ.

Өөр нэг аюул бол энэ шинэ омог нь хүний ​​биед аль хэдийн бий болсон коронавирусын дархлааг, тэр дундаа вакцин хийлгэсний дараах дархлааг даван туулах чадвартай гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: potokmedia

Улаанбаатар хот “Өвлийн гудамж“-тай болно
Улаанбаатар хот “Өвлийн гудамж“-тай болно
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.