НҮБ: Цар тахлын улмаас мансууруулах бодисын зах зээл огцом өсөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ: Цар тахлын улмаас мансууруулах бодисын зах зээл огцом өсөж байна

Одоогийн байдлаар дэлхий дээр 275 сая орчим хүн хар тамхи тогтмол хэрэглэдэг бөгөөд энэ нь 2010 оныхоос 22 хувиар их байна. Тэдгээрийн 36 сая гаруй нь хар тамхинд донтох өвчнөөр шаналж байна.

Ийм тооцоог НҮБ-ын "Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газраас" нийтэлсэн "Дэлхийн мансууруулах бодисын тухай 2021 оны тайлан"-д тусгажээ.

15-64 насны дэлхийн хүн амын 5.5 хувь нь өнгөрсөн жилд дор хаяж нэг удаа мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн тооцоо гарчээ. Мөн 11 сая хүн хар тамхиийг тарих аргаар хэрэглэдэг бөгөөд үүний тал хувь нь гепатит С өвчнөөр өвдсөн байдаг.

Судалгаагаар хууль бус марихуан үйлдвэрлэгчид хар тамхиныхаа нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүнийхээ чанарыг байнга сайжруулж байдаг. Жишээлбэл, 2002-2019 оны хооронд Каннабисын идэвхитэй орц болох Delta 9-THC-ийн эзлэх хувь Европт 6-аас 11 хувь, АНУ-д 4-16 хувь хүртэл нэмэгджээ.

Гэвч сүүлийн арван жилийн хугацаанд каннабисыг хортой гэж үздэг өсвөр насныхны хувь АНУ-д 40, Европт 25 хувиар буурчээ. Ийм хандлага нь хар тамхины хэрэглээг нэмэх эрсдэлд хүргэдэг байна.

Эх сурвалж: НҮБ

Орчуулсан Б.Энхсувд

Ковидоос болж дэлхийн эдийн засаг 4 их наяд долларын алдагдал хүлээж болзошгүй
Ковидоос болж дэлхийн эдийн засаг 4 их наяд долларын алдагдал хүлээж болзошгүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.