Ковидоос болж дэлхийн эдийн засаг 4 их наяд долларын алдагдал хүлээж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидоос болж дэлхийн эдийн засаг 4 их наяд долларын алдагдал хүлээж болзошгүй

Коронавирусын цар тахлын олон улсын аялал жуулчлалд үзүүлж буй гамшигт нөлөөнөөс болж дэлхийн эдийн засаг 2020, 2021 онд дөрвөн их наяд гаруй долларын алдагдал хүлээж болзошгүй юм. Үүний талаар НҮБ-н Худалдаа, хөгжлийн хурал (ЮНКТАД) -аас нийтлэгдсэн тайланд тусгагджээ.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай (UNWTO) хамтран танилцуулсан илтгэлийн зохиогчдын үзэж байгаагаар 2020 онд олон улсын аялал жуулчлал болон түүнтэй нягт холбоотой салбарууд 2.4 их наяд долларын алдагдал хүлээжээ.

2020 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд дэлхийн гадаад жуулчдын тоо 73 хувиар буурчээ. Энэ нь нийт нэг тэрбум гаруй жуулчин болох юм. 2021 оны эхний улирлын тооцоогоор энэ үзүүлэлт 88 хувиар буурсныг харуулж байна.

Тайлангийн зохиогчдын үзэж байгаагаар аялал жуулчлалын салбар сэргэх нь COVID-19-ийн эсрэг вакцины бэлэн байдлын түвшингээс ихээхэн хамаарна. ЮНКТАД-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Изабель Дюрант "Дэлхий нийтээрээ вакцинжуулахад хамтарсан хүчин чармайлт гаргах шаардлагатай байна." гэж хэлжээ.

Эх сурвалж: Итар тасс

Орчуулсан Б.Энхсувд

ТОКИО 2020: Далайн шуурганы улмаас хоёр ч тэмцээн хойшлоод байна
ТОКИО 2020: Далайн шуурганы улмаас хоёр ч тэмцээн хойшлоод байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.