ТОКИО 2020: Манай орны баг Францын багт 4 онооны зөрүүтэй хожигдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Манай орны баг Францын багт 4 онооны зөрүүтэй хожигдлоо

Тоглолтын цаг дуусахаас 3минут 22 секундын өмнө эсрэг багийн алдаа 7 болсон юм. Энэ нь Францын баг алдаа гаргах тоолонд манай охид торгуулийн шидэлт хийх боломжтой болох юм.

Тоглолт дуусахад 1 минут 17секунд үлдэхэд онооны харьцаа 19:18 байгаа нь тун сонирхолтой тоглолт болж байгааг илтгэж байна.

Харамсалтай нь тоглолтын цаг дуусч манай баг Францын шигшээ багт хожигдсон юм.

Манай баг холын зайнаас 50 хувьтай довтолж, 10 шидэлтийнхээ тавыг цагаригт хийсэн. Ялангуяа багийн хамгийн залуу гишүүн О.Хулан алсын зайнаас гурав довтолж, бүгдийг нь оруулан нийт долоон оноогоор М.Цэрэнлхамын хамт багаа тэргүүлэв. Түүнчлэн Э.Чимэддолгор дөрвөн оноо авсан юм.

Энэ олимпийн наадамд эмэгтэй багийн хийсэн хамгийн сайн тоглолтын нэг нь энэ байлаа.

Багийн гишүүдийн оноо авсан байдал:

Манай багийнхны хэсгийн шатны сүүлийн тоглолт маргааш 12:55 цагт Хятад улсын шигшээ багийхантай тоглоно.

БНХАУ-ын багийнхны хувьд чанга өрсөлдөгчдийн нэг бөгөөд 5 удаагийн тоглолтоос 4 ялсан юм.

Хор цацаж буй тул нийслэл орчмоос самар, жимс түүж идэхгүй байхыг АНХААРУУЛАВ
Хор цацаж буй тул нийслэл орчмоос самар, жимс түүж идэхгүй байхыг АНХААРУУЛАВ
 
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.