/2021.07.26/: Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр замаар, 90 км хатуу хучилттай замаар холбогдсон. Мөн Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэгт оршдог, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм. Тус дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд 2030 оны түвшинд 2800 өрхийн 10 мянган хүн амтай байхаар тооцож, төлөвлөлтийн хугацаанд
- 2400 суралцагчтай сургууль
- 900 хүүхдийн цэцэрлэг
- 50 ортой хүүхдийн эмнэлэг
- 90 ортой эмнэлэг
- 200 суралцагчийн МСҮТ
- 70 км авто зам
- 5400 ажлын байр бий болохоор төлөвлөсөн.
Багахангай дүүрэг нь дараах тэргүүлэх чиглэлээр хүрээнд үйл ажиллагаа явуулж Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжинө. Үүнд:
- Тэсрэх аюултай бодисын агуулах
- Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл
- Тээвэр логистик
- Төмөрлөгийн үйлдвэрлэл
- Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк
- Жижиг оврын онгоцны агаарын тээвэр, онц байдлын нөөцийн агуулах орно.
Эх сурвалж: Хот байгуулалт, хөгжлийн газар