ТОКИО 2020: Зуны олимпод оролцож буй үзэсгэлэнтэй тамирчид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Зуны олимпод оролцож буй үзэсгэлэнтэй тамирчид

32 дахь удаагийн зуны олимп дэлхий нийтийн сонирхлыг татан үргэлжилж буй.

193 орны 205 баг бүрэлдэхүүн оролцож байгаа тус наадмаас олон сонирхолтой үзүүлэлтүүд гарч байгаа билээ.

Бид та бүхэнд олимпод оролцож буй үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг сорчлон хүргэж байна.

  • Аллисон Феликс /АНУ/

АНУ-ын хөнгөн атлетикч, 35 настай тэрбээр тав дахь олимпийн наадамдаа оролцож байгаа нь энэ юм. Энэ олимпод 400метрийн зайд уралдана.

  • Алиса Шмидт /Герман/

Герман улсыг төлөөлөн оролцож байгаа хөнгөн атлетикч тэрбээр олимпод оролцож байгаа үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалд зүй ёсоор орно. Өдгөө 21 настай бөгөөд спортын гараагаа 2017 оны Европын өсвөрийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд 2 дугаар байранд шалгарч байжээ.

  • Наоми Осака /Япон/

Газрын теннисийн тамирчин Осакагийн хувьд энэ удаагийн наадам түүний оролцож байгаа анхны олимп болох юм. Тэрбээр өөрийн төрсөн Япон улсыг төлөөлөн оролцож байгаа аж.

  • Пандэлэла Ринонг /Малайз/

Олон төрлийн хэлээр ярьдаг, олимпийн мөнгө, хүрэл медальт тамирчин юм. Тэрээр Лондон-2012 наадамд 10метрийн шумбалтын тавцан дээрээс үсэрч хүрэл медалийн болзол хангасан нь Малайз улсын түүхэнд олимпийн медаль хүртсэн анхны эмэгтэй болон үлдсэн юм.

  • Фарах Анн Абдул Хади /Малайз/

Гимнастикийн тамирчин тэрээр мэргэжлээрээ 20 жил тоглохдоо Зүүн өмнөд Азийн наадмын долоон алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалийг хүртсэн гайхалтай тамирчин юм. Токио-2020 наадамд олимпийн анхны тоглолтоо хийх юм.

  • Вивиан Конг /Хонг Конг/

Туялзуур сэлэмний тамирчин тэрээр улсдаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг.

Рио-2016 олимпийн анхны гараагаа хийсэн бөгөөд Токио 2020 наадамд хоёр дахь удаагаа олимпийн медалийн төлөө өрсөлдөх болно.


Хятадын ажиллах хүчний талаар
Хятадын ажиллах хүчний талаар
 
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.