/2021.11.10/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
Буруу хүрдтэй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэх эцсийн шийдвэр гараагүй. Буруу хүрдтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах эсэхийг нийслэлийн иргэдээс судалгаа авсны үндсэн дээр шийдвэрлэнэ. Жилд дунджаар 70-80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Улаанбаатар хотод жилд дунджаар 31 мянган хүний механик өсөлт явагдаж байна.
Судалгаагаар Тяньжиний боомт дээр 5000 гаруй контейнер гацсан байна. Мөн 4000 гаруй контейнер дотор насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл байгаа. Анхдагч худалдан авалтыг буруутгах аргагүй. Цар тахлаас болоод ААН, иргэд стресстэй байхад дугаарын хязгаарлалт хийх хэцүүхэн асуудал болоод байна.
Түгжрэл үүсгэхгүй байх боломжит цагийн хуваарь дээр тооцоолол хийж төлөвлөгөө гаргаж байна. Энэ нь иргэдэд хүнд тусахгүй гэх баталгаа байхгүй.
Үндэсний хөрөнгө оруулалтын банктай холбогдох асуудлаар тайлбар өглөө.
2021 оны долдугаар сараас хойш зохион байгуулалттай дайралт эхэлсэн. Би ямар ч улс төрийн дайралтыг тэснэ. Ковид гараад эдийн засаг амаргүй болсон үед амьдрал хүнд байна. Хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудад давхар шаардлага хүргүүлж байгаа.
Бизнесийн байгууллага гэдэг бол төрийн байгууллагатай гэрээ эрх зүйн үүднээс тодорхой эх үүсвэрийг татахдаа хадгаламж болон харилцах хэлбэрээр татдаг нь хууль эрх зүйн зохицуулалттай асуудал. Эргэн төлөлтөө графикийн дагуу төлөөгүй бол үүнийг зохицуулах хэрэгтэй гэж хэлсэн.
Би хэзээ ч мохохгүй, хэлсэндээ байна. Учир нь би Сумъяабазар.
2013 онд хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын даргын албан тушаалаа өгсөн бараг арван жил болох гэж байна.
Банкны удирдлагуудаас тодруулахад ойрын хугацаанд НД, ЭМД, ЭТТ, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой төлбөрийг энэ ондоо багтаад төлнө гэсэн гэв.