ТОКИО 2020: М.Уранцэцэг энэ удаагийн барилдаанд өвдөг шороодлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: М.Уранцэцэг энэ удаагийн барилдаанд өвдөг шороодлоо

2021.07.24

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистрия Красникид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Барилдааны дундуур тохох мэхэнд нь вазари алдаж, үүнийгээ нөхөж чадахгүй байсаар дийлдэв. Урнаа өмнө нь энэ жилийн ДАШТ-ий хүрлийн төлөөх барилдаанд түүнийг ялж, хоорондын харьцаагаа 2:2 болгон тэнцүүлсэн ч энэ удаа барсангүй.

Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португали улсын залуу бөх Катарина Костатай барилдана. Урнаа өмнө нь түүнтэй хоёр удаа барилдаж, хоёуланд нь ялж байв.

ТОКИО 2020: Олимпын түүхэн дэх хамгийн олон эмэгтэй тамирчин оролцож байна
ТОКИО 2020: Олимпын түүхэн дэх хамгийн олон эмэгтэй тамирчин оролцож байна
 
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.