ТОКИО 2020: Олимпын түүхэн дэх хамгийн олон эмэгтэй тамирчин оролцож байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Олимпын түүхэн дэх хамгийн олон эмэгтэй тамирчин оролцож байна

May be an image of 3 people, people standing and text that says 'モンゴル'

/2021.07.24/: 32 дахь удаагийн зуны олимп бусад наадмаас нэлээд онцлогтой наадам болж байна. Тухайлбал, энэ удаагийн олимпод нийт 11 мянга орчим тамирчин өрсөлдөж байгаагаас хамгийн олон эмэгтэй тамирчид оролцож байгаа буюу нийт тамирчдын 48.8%-ийг бүрдүүлж байна. Түүнчлэн Олон улсын олимпын хороо оролцогч 206 улсын баг тус бүрийн бүрэлдэхүүнд хамгийн багадаа нэг эрэгтэй, нэг эмэгтэй байх ёстой гэх шаардлагыг анх удаа тавьсан бөгөөд нээлтийн ёслолд туг барих хоёр тамирчдыг мөн хүйсийн тэнцвэртэй байх шаардлага тавьжээ.

Олон улсын олимпын хороо спорт бол жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах хамгийн хүчирхэг платформуудын нэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Наадамд оролцох нийт тамирчдын тоог тэнцвэржүүлэх тал дээр томоохон ахиц гарсан боловч бусад олон сорилт, зөрүү байсаар байна. Эдгээр тэгш бус байдлыг бууруулах чиглэлд манлайллыг хөгжүүлэх, захиргаа, засаглалын гол албан тушаалд илүү олон эмэгтэйчүүдийг томилох замаар шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Энэ удаагийн наадамд Монгол Улсаас 43 тамирчин спортын 10 төрөлд оролцож байгаагийн 25 тамирчин буюу багийн бүрэлдэхүүний 60 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Олимпын нээлтийн үйл ажиллагаанд жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар Монгол Улсын төрийн далбааг мандуулан оролцлоо.

Эх сурвалж: Жендэрийн үндэсний хороо

Хятад улс дэлхийн хамгийн том уур амьсгалын цагаачлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Хятад улс дэлхийн хамгийн том уур амьсгалын цагаачлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.