Энэ өдөр түүхийн хуудаснаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ өдөр түүхийн хуудаснаа

1969 оны 7 дугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Аполло-11 сансрын хөлөг эх дэлхийд аюул эндэлгүй газардсан байна.

1969 оны 7 дугаар сарын 16-нд Аполло-11 хөлөг эх дэлхийгээс хөөрсөн ба 76 цагийн дотор 240.000милл замыг туулсны эцэст 7 дугаар сарын 19-ний өдөр сарны тойрог замд гарч байв.

Саран дээр газардсан анхны хүн болох Нэйл Армстронг “Энэ бол хүний хувьд ердөө жижиг алхам. Харин хүн төрөлхтний хувьд нэжгээд том үсрэлт юм” хэмээн хэлсэн байдаг.

1961 оны 5 дугаар сарын 25-нд болж өнгөрсөн конгрессийн тусгай хамтарсан хуралдаанд ерөнхийлөгч Жон Кеннеди “Манай үндэстэн хүн төрөлхтнийг саран дээр буулгаад эргээд эсэн мэнд эх дэлхийд газардуулах зорилгоо биелүүлнэ гэж итгэж байна.” хэмээн хэлсэн нь энэхүү үйл хэргийн эхлэл болсон гэж үздэг байна.

Эх сурвалж: History

ТОКИО 2020: Э.Даваахүү финалд шалгарахад ГАНЦХАН оноо дутлаа
ТОКИО 2020: Э.Даваахүү финалд шалгарахад ГАНЦХАН оноо дутлаа
 
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.