/2021.11.4/ Хятад улсад пүрэв гарагт коронавирүсийн шинэ тохиолдлууд Хэнань, Жаньсү мужуудад шинээр илэрчээ.
Энэ нь аравдугаар сарын 17-ноос хойш бүртгэгдэж буй анхны тохиолдол юм гэж БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээллээ.
Энэ жил хүйтэн өвөл болж, дельтагийн тархалтад сөргөөр нөлөөлж, халдварын тоог нэмэгдүүлж болзошгүй хэмээн сэрэмжилж байна. Ялангуяа Өвөрмонголын зүүн хэсэг, Хятадын зүүн хойд хэсэг зэрэг бүс нутагт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна гэж мэдэгдэв.
"Хэдийгээр коронавирүс нь хүүхдүүдэд хөнгөн тусаж байгаа ч ханиад, томуутай хавсарвал аюултай" хэмээн Бээжингийн эмнэлэгийн эмч Ву Ликун CCTV-д ярьжээ.
Оны төгсгөл гэхэд Хятад улс шаардлагатай хүн амынхаа 80 хувь нь вакцинд хамруулах төлөвлөгөөтэй байна. Түүнтэй зэрэгцээд вакцины бүүстер тунг идэвхжүүлж чадвал ирэх оны эхний хагас гэхэд байдал тун ч эергээр эргэх магадлалтай гэж албаныхан үзжээ.
Өнгөрөгч баасан гарагийн байдлаар хятадын 1.07 тэрбум хүн хэдийнээ бүрэн тунд хамрагдсан талаар мэдээлжээ. Хятад улс одоогоор 1,4 тэрбум хүн амтай байгаа билээ.
Эх сурвалж: SHMP