Дарханы замын ажлыг ЭРЧИМЖҮҮЛЭХ ажлын хэсэг байгуулагдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханы замын ажлыг ЭРЧИМЖҮҮЛЭХ ажлын хэсэг байгуулагдлаа

/2021.11.04/ УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын зүгээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл сонсох тухай асуулт оруулж тусгайлан хэлэлцсэн байна.

Тэрбээр замын ажлыг эрчимжүүлэхийн тулд “Ажлын хэсэг” байгуулах саналыг дэвшүүлсэн юм.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд түүний гаргасан саналыг хүлээн авч, автозам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоол гаргажээ.

Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням ажиллах юм. Харин бүрэлдэхүүнд дараах гишүүд багтжээ. Үүнд,

  • УИХ-ын гишүүн Ж.Батжаргал
  • УИХ-ын гишүүн Д.Батлут
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  • УИХ-ын гишүүн Ч.Ундрам

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, "Одоо гуйж биш шахаж ажиллахаас өөр арга байхгүй. Замыг чанартай, хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд ажлын хэсгийн гишүүдтэйгээ хамтран бүхий л хүч боломж, цаг заваа зарцуулж шахаж шаардах болно" гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Ардчилсан намын “Онц Их Хурал” маргааш болно
Ардчилсан намын “Онц Их Хурал” маргааш болно
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.