Чингис хаан одонгоор шагнуулах хүний нэрийг зарлаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингис хаан одонгоор шагнуулах хүний нэрийг зарлаагүй

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөр тооцож, энэ өдөр Чингисийн одонг Ерөнхийлөгч хүндэтгэлтэйгээр гардуулдаг.

Хуульд зааснаар бол өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс өмнө 10 хоногийн дотор Чингисийн одонг гардуулах хүний нэрийг олон нийтэд зарлах ёстой юм.

Өнгөрөгч он буюу 2020 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 16-нд тохиосон нь хатуу хөл хорионы үе байв. Тиймээс энэ өдөр Чингис хааны одон гардуулах үйл ажиллагаа болоогүй.

Мөн 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга “Чингис хаан” одонг олгохгүй өнжиж байв. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож яваа. Тэрээр энэ долоо хоногийн сүүлчээр эх орондоо ирнэ.

Тиймээс Чингис хааны одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ жил дахин болохгүй байх магадлалтай. Учир нь өнөөдрийг хүртэл одон гардах хүний нэр тодроогүй, Ерөнхийлөгч эзгүй байна.

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан НЭГ иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон юм.

2005 оноос хойш улс төр, урлаг соёл, нийгмийн зүтгэлтэн болсон 13 эрхэмд тус одонг гардуулаад байна.

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  4. 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  6. 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  9. 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр
  12. 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
  13. 2021 оны гуравдугаар сарын 22-нд Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа хүртсэн юм.
Элон Маск  өлсгөлөнг шийдвэрлэх хандив өгөхөд бэлэн
Элон Маск өлсгөлөнг шийдвэрлэх хандив өгөхөд бэлэн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.