Элон Маск өлсгөлөнг шийдвэрлэх хандив өгөхөд бэлэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маск өлсгөлөнг шийдвэрлэх хандив өгөхөд бэлэн

Дэлхийн өлсгөлөнг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөг харуулж чадсан тохиолдолд, дэлхийн хамгийн баян хүн болох Элон Маск Теслагийн 6 тэрбум долларын хувьцааг зарж, олсон орлогоо НҮБ-ын хүнсний агентлагт хандивлана гэж мэдэгджээ.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Дэвид Бисли өнгөрсөн долоо хоногт CNN-д өгсөн ярилцлагадаа Маск, Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос болон бусад тэрбумтнуудад хандан өлсгөлөнг зогсооход туслахын тулд "нэг удаагийн" арга хэмжээ авахыг уриалсны дараа Маск энэхүү мэдэгдлийг хийжээ.

Харин Элон Маск "Энэ тийм ч төвөгтэй асуудал биш" гэв

Энэ мөнгө Маскийн хөрөнгийн ойролцоогоор хоёр хувь буюу 300 тэрбум доллар болно гэж Forbes мэдээлэв. Түүний хөрөнгө болон Америкийн олон тэрбумтнуудын хөрөнгө COVID-19 тахлын үеэр вирус тархахаас өмнөхөөс ч илүү ихээр нэмэгдсэн байна.

"Гэхдээ тухайн хандивын орлого, зарлага бүгд шилэн байх ёстой ба олон нийт мөнгийг хэрхэн зарцуулж байгааг шууд хянах боломжтой байх ёстой" гэж тэр нэмж хэлэв.

2020 онд тус агентлаг 8.4 тэрбум долларын хандив авсан нь шаардлагатай байсан мөнгөн дүнгээс 5.3 тэрбум доллараар дутуу байсан гэж мэдэгдэв. НҮБ-д их хэмжээний хандив өгсөн улс нь АНУ, Герман, Их Британи улсууд ажээ.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Бисли: 6 тэрбум ам.доллар дэлхийн өлсгөлөнг шийдэж чадахгүй, харин геополитикийн тогтворгүй байдал, олноор нүүдэллэхээс сэргийлж, өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа 42 сая хүнийг аварна гэж твиттер хуудсандаа жиргэсэн байна.

Тэрээр мөн Масктай биечлэн уулзаж энэ сэдвээр ярилцахыг санал болгов.

"Хүмүүс мөнгө яг хаашаа орж байгааг харах боломжтой байхын тулд одоогийн болон санал болгож буй зарцуулалтаа дэлгэрэнгүй нийтэлнэ үү" гэж Маск твиттер хуудсандаа хариулжээ.

Эх сурвалж: ABC news

Д.Ганбат: Ах дүүгээ дарга, сайд болгох гэж яамны тоо нэмэхээ боль оо
Д.Ганбат: Ах дүүгээ дарга, сайд болгох гэж яамны тоо нэмэхээ боль оо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.