Д.Ганбат: Ах дүүгээ дарга, сайд болгох гэж яамны тоо нэмэхээ боль оо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Ах дүүгээ дарга, сайд болгох гэж яамны тоо нэмэхээ боль оо

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Тус хуулийн төслийг өргөн мэдүүлэх ажлын хэсэгт ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар тэргүүтэй хүмүүс багтаж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат өөрийн байр сууриа илэрхийллээ.

Д.Ганбат: Та нарын мөнгө гэж байхгүй шүү дээ. Татвар төлөгчид, уул уурхайгаас орж ирсэн л мөнгө шүү дээ. Одоо 14 яам, 17 сайд байна. Ингээд нэмээд байвал энэ ачааллыг чинь өдрөөс өдөрт хаалгаа барьж байгаа хувийн аж ахуйн нэгжүүд дийлэхгүй болж байна шүү дээ. Наадуул чинь аль социализмын үед байгуулагдаад бүтэхгүй нь ойлгомжтой болоод зогссон газар шүү дээ.

Гурван хүн тутмын нэг нь дарга байсан социализмын үеийг давтах гээд байгаа юм уу? Хөгжмөөр байгаа бол Тавантолгойн цахилгаан станцаа бариач. Нарийн царигтай төмөр замаа байгуулаач. Харьяа яамд нь байгаа биз дээ? Баахан байнгын хороо ч байгуулсан биз дээ? Цахим бодлогын байнгын хороо гэж байгуулаад юу хийсэн юм? Байсан хэдэн программист нь гараад явчихсан юм биш үү? Ах дүү нар, танил талаа дарга болгох гэсэн энэ олон яамдыг чинь дийлэхээ байлаа хөөе. Энийгээ больчих. Аж ахуйн нэгжийнхээ тоог нэмж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ дэмжиж, боломжийг нь өгч байж бид хөгжинө. Өдөр өдрөөр л дампуурсан соц үе рүүгээ яваад байх юм. Энийгээ татаад ав аа. Одоо болно гэв.

УИХ: Эдийн засаг, Хөгжлийн яамны талаар хэлэлцэж байна
УИХ: Эдийн засаг, Хөгжлийн яамны талаар хэлэлцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.