Хүүхдэд COVID-19-ийн үеийн гэнэтийн үр дагавар гарах магадлалтайг эмч нар анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдэд COVID-19-ийн үеийн гэнэтийн үр дагавар гарах магадлалтайг эмч нар анхааруулж байна

COVID-19 тахал нь хүүхэд, өсвөр үеийнхний хоол тэжээлийн эмгэгт ноцтой нөлөөлсөн гэж Испанийн эрдэмтэд нэгэн нийтлэлдээ дурджээ.

Судлаачдын тэмдэглэснээр коронавирус болон хоол тэжээлийн эмгэгийн хоорондын холбоо нь ердийн өдөр тутмын дэглэмийг зөрчсөн, эпидемиологийн хязгаарлалт, сэтгэл хөдлөлийн стресс, түүнчлэн олон нийтийн сүлжээнд цаг зарцуулах зэргээс үүдэлтэй гэнэ.

Товчхондоо, дээрх бүх зүйлээс үүдэн өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, сэтгэл ханамжгүй байдал үүсэхэд хүргэдэг. Үүний үр дүнд хоолны дуршилгүй болох мэдрэлийн эмгэг, хэвийн бус хоолны дуршилтай болох, булими нервоз, хэт их идэх эмгэг, булчингийн массыг нэмэгдүүлэхийн тулд эмийг хяналтгүй хэрэглэх гэх мэт өвчин үүсдэг байна.

Таргалалт, хоол тэжээлийн сүлжээний физиологийн биоанагаах ухааны судалгааны төвийн (Каталони) эрдэмтэд 2020 онд 30-аас доош насны хүмүүсийн дунд хооллолтын эмгэгийн тохиолдол 15 хувиар нэмэгдэж, хоол тэжээлийн эмгэгтэй хэмээн оношлогдсон өвчтөнүүдийн биеийн байдал муудаж байгааг тэмдэглэжээ. Өвчин эмгэгийн хөгжлийн оргил үе нь 15-25 нас байдаг боловч энэ төрлийн эмгэг нь амьдралын аль ч үед тохиолдож болох гэнэ.

Эх сурвалж: Риа Новости

АН-ын дарга М.Тулгат, дэд дарга Ц.Оюундарь  нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
АН-ын дарга М.Тулгат, дэд дарга Ц.Оюундарь нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.