АН-ын дарга М.Тулгат, дэд дарга Ц.Оюундарь нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын дарга М.Тулгат, дэд дарга Ц.Оюундарь нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдал:

ШУТИС-ийн Номын санд

09:00 цагт Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУТИС, Хүмүүнлэгийн сургууль хамтран “Монголын түүх, соёлын аялал жуулчлал: Өнөөгийн байдал, хөгжлийн боломж” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Гадаад харилцааны яаманд

09:00 цагт ЭМЯ, ЗТХЯ, БХБЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, УБТЗ-ын удирдлагууд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах талаар хуралдана.

14:00 цагт Барилгын салбарт үүсээд байгаа нөхцөл байдал болон нэн яаралтай бараа бүтээгдэхүүнийг татан авах хурал болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Новотел зочид буудалд

10:00 цагт Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засах, хамгаалах “Бүтээлч хот-Улаанбаатар” уулзалт болно.

14:00 цагт Соёлын яам, ГХЯ-наас “Соёлын үйлдвэрлэл ба гадаад хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

Шонхор тауэрт

11:00 цагт АН-ын дарга М.Тулгат, нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын дэд дарга Ц.Оюундарь нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

АТГ-ын гадна

12:00 цагт УИХ-ын гишүүн Ц.Туваан, УДШ-ийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр, УДШ-ийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг АТГ-т шалгуулах талаар мэдээлэл хийнэ.

Интерном номын дэлгүүрийн төв салбарт

12:00 цагт "Орфей" театр, "Монсудар" хэвлэлийн газартай хамтран Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” роман болон "Гэм зэм" жүжгийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

Туушин зочид буудалд

14:00 цагт “Боловсролын төсөв, санхүүжилтэд үзүүлэх Монгол Улсын нийт өрийн нөлөө” судалгааны нээлт болно.

ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвд

14:00 цагт “МОНГОЛ-ХЯТАДЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Барилгын компаниудад шаардлага хүргүүлж, түр хашааг татуулахаар болов
Барилгын компаниудад шаардлага хүргүүлж, түр хашааг татуулахаар болов
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.