ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний сэхээн амьдруулах тасагт ажиллаж байсан эмч өвчтөнүүдээ үзэж тусламж үзүүлсний дараа амрах өрөөнд хэвтэх гээд явжээ. Хэсэг хугацааны дараа сувилагч ороход зүрх нь зогссон байдалтай олдсон талаар бид мэдээлсэн.
Шүүх эмнэлгээс одоогоор нас баралтын шалтгааныг гаргаагүй байгаа юм.
ЭМЯ талийгаачийн нас баралтад харамсаж буйгаа илэрхийлжээ.
...Бидний дотны анд Л.Хорлоо эмчийн элгэмсэг, үнэнч шударга, цэгц шулуун, нөхөрсөг зан чанар, ухаалаг гэгээн дүр нь хань, үр хүүхэд, гэр бүл, ах дүүс, хамт олон найз нөхөд, ойр дотны бүх хүмүүсийн зүрх сэтгэлд үүрд санан дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, хань, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.