Д.Монголхүүг суллах шийдвэр гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Монголхүүг суллах шийдвэр гаргажээ

/2021.11.03/ No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг 30 хоног хорих шийдвэрийг аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан.

Тэднийг "Жагсаал цуглаан удаа дараа зохион байгуулсан, хууль хяналтын байгууллагын ажилтнуудад эсэргүүцэл үзүүлсэн" хэмээн хорих 461 дүгээр ангид хорьж байсан юм.

Иргэн Э.Одбаяр 20 гаруй хоног нойтон өлсгөлөн зарласны улмаас биеийн байдал нь муудаж, шүүхээс түүнд авсан арга хэмжээг өөрчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхой газар очих, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл өнөөдөр шүүх Д.Монголхүүд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллах шийдвэр гаргасан байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн өлсгөлөн зарлаад байсан юм.

Эмгэнэл
Эмгэнэл
 
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.