Эмгэнэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмгэнэл

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга ирж, улс төрд орох талаар яриагүй

Бидний дотны нөхөр Ганхуягийн Шийлэгдамба нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өвчний учир таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд, найз нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Г.Шийлэгдамба нь 1975 онд Өвөрхангай аймгийн Баян-Улаан суманд төрсөн. 1996 онд гадаад хэлний “Цог” дээд сургууль, 1997 онд ИБУИНВУ-ийн Лондон хотын “Center London” коллеж, 1998 онд Удирдлагын институт, 2004 онд Голландын Мастрихтийн их сургууль, 2008-2010 онд Австрали улсын Melbourne хот дахь "Charles Sturt University" тус тус төгссөн шилдэг боловсон хүчний нэг байлаа.

Г.Шийлэгдамба нь 1997 онд "Баянговь" ХХК-ийн захирал, 2000-2004 Аялал жуулчлалын газрын дарга, 2004-2007 Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд, 2007-2008 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2012-2015 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2014-2016 онд Эрүүл мэнд, Спортын сайд, 2018-2020 онд Өвөрхангай аймгийн МАХН-ын дарга, 2018 оноос өнөөдрийг хүртэл "Эх нутаг" ТББ-ийн тэргүүнээр ажиллаж байсан юм.

Талийгаачийн эгэл даруу, хүнлэг нөхөрсөг зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Найз нөхөд нь

Маргаашнаас цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
Маргаашнаас цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.