/2021.11.03/ Москвагийн гурван нисэх онгоцны буудалд манан татсаны улмаас 123 нислэг хойшилж, 32 нислэг цуцлагджээ. Тодруулбал,
Москвагийн цагаар 09:10 цагт
- Внуково нисэх онгоцны буудалд 31 нислэг хойшлогдож, гурван нислэг цуцлагдсан
- Мөн Домодедово буудалд 51 онгоц саатаж, 15 нислэг цуцлагдсан
- Түүнчлэн Шереметьево буудалд 41 нислэг хойшилж, 14 нислэг цуцлагдсан байна.
Бүс нутгийн Онцгой байдлын газраас арваннэгдүгээр сарын 2-ны шөнө хотын зарим газраар манан татаж, үзэгдэх орчин 200-700 м хүртэл буурч болзошгүйг анхааруулсан байна.
“Одоогоор нисэх онгоцны буудал хэвийн ажиллаж байгаа ч багийн даргын зөвшөөрөлтэйгөөр нислэг үйлдэж байгаа" гэж РБК Внуково нисэх онгоцны буудлын хэвлэлийн алба мэдээлжээ.