С.Энхболд: Өнөөдрийн байдлаар дуслын шингэний 14 хоногийн нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Өнөөдрийн байдлаар дуслын шингэний 14 хоногийн нөөцтэй байна

/2021.11.01/ Цар тахлын улмаас хил хаасан учир зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан. Энэ талаар ЭМ-ийн сайд тайлбар өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "ЭМЯ-наас эмнэлгүүдэд 1-2 сарын нөөц бүрдүүлэх даалгавар өгсөн байсан. Тиймээс одоогийн байдлаар эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсээгүй байна.

Эм, тарианы хомстол үүсэхээс сэргийлж Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, зөвхөн Эрээн боомт гэлгүй Жинин болон бусад агаарын боомтоор нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн БНСУ-аас тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ сарын 1, 2, 3-ны өдрүүдэд Инчеоноос ирэх онгоцоор тодорхой хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэж авчирна.

Дуслын шингэн буюу “Натри” тасарсан гэх мэдээлэл байна. Манайх хэрэглээнийхээ 70 орчим хувийг хангадаг дотоодын үйлдвэртэй. Одоогоор тасалдал, хомстол үүсээгүй байна. Одоогийн байдлаар дуслын шингэний 14 хоногийн нөөцтэй байна.

Мөн тариур, дуслын систем, зарим шингэний түүхий эдийг татан авах ажлыг зохион байгуулж байна" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Иргэдээ вакцинд хамрагдаач гэж гуйж байгаа манайх шиг улс цөөхөн
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдээ вакцинд хамрагдаач гэж гуйж байгаа манайх шиг улс цөөхөн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.