10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэхийг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэхийг дэмжлээ

/2021.10.26/: Нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах талаар нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай хэлэлцлээ.

Энэ хүрээнд нийслэлийн таван дүүргийн нутаг дэвсгэрт нийт 17 байршлын 10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэх асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргаж өгөхийг хүссэн юм.

Тодруулбал, Баянгол дүүрэгт нэг байршлын 0.22 га, Сонгинохайрханд гурван байршлын 1.91 га, Сүхбаатарт таван байршлын 1.70 га, Хан-Уул дүүрэгт дөрвөн байршлын 6.04 га, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршлын 0.77 га газар байна. Энэ асуудалтай холбоотой Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарч, зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарт үүрэг болгов.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 91 байршлын 197.82 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэжээ.

Эх сурвалж: НЗДТГ

Видео: Газар эзэмших, ашиглах гэрчилгээг үнэ төлбөргүй авна
Видео: Газар эзэмших, ашиглах гэрчилгээг үнэ төлбөргүй авна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.