Видео: Газар эзэмших, ашиглах гэрчилгээг үнэ төлбөргүй авна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Видео: Газар эзэмших, ашиглах гэрчилгээг үнэ төлбөргүй авна

/2021.10.26/: Зөвлөлийн хурлын эхэнд Газрын харилцаанд цахим үйлчилгээг нэвтрүүлэх тухай хэлэлцсэн юм.

Өмнө нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгаа зэрэг бичиг баримт дээр 8-10 гарын үсэг зурагддаг. Мөн захирамж гарснаас хойш газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг авахын тулд 10-14 хоног хүлээдэг, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастр үнэт цаасан дээр хэвлэгддэг байсан бол одоо интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжөөр дамжуулан үнэ төлбөргүй, А4 хэмжээтэй цаасан дээр нэг минутын дотор хэвлэж авдаг болсноор улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болжээ.

-Нийслэлийн таван дүүргийн нутаг дэвсгэрт нийт 17 байршлын 10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэх асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргах асуудлыг хэлэлцлээ

Шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар сургалт эхэллээ
Шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар сургалт эхэллээ
 
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвших 25 хүний нэрс
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.