/2021.10.26/: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар яг одоо сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл хийж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: УУХҮЯ-ны зүгээс өнөөдөр үйлчилж буй зарим хууль болон эрх зүйн орчинд цаг үеийн болон нийгмийн захиалгаар шинэчилсэн найруулга хийх, мөн бодлогодоо тохирсон зарим анхдагч хуулийн төслүүдийг шинээр өргөн барьж батлуулахаар ажиллаж байна.
Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрт хүргэх арга замыг тодорхой болгох хүрээнд Хайгуул→Олборлолт→Боловсруулалт→Борлуулалт→Хуваарилалт гэсэн цогц бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд холбогдох хуулийн төслүүдийг УИХ болон Засгийн газарт өргөн бариад байна.
Эх сурвалж: УУХҮЯ