Хятадад хүүхдүүдийг гурван настайгаас нь COVID19-ийн эсрэг вакцинд хамруулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад хүүхдүүдийг гурван настайгаас нь COVID19-ийн эсрэг вакцинд хамруулна

China to Vaccinate Children Over 3 as COVID-19 Cases Spread | Time

/2021.10.26/: Хятадад таван мужид 3-11 насны хүүхдүүдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулж эхэлнэ гэж AP мэдээлэв.

Эдгээр бүс нутгийн удирдлага, хотын захиргаа удахгүй энэ насны хүүхдүүдэд заавал вакцин хийлгэсэн байх гэсэн шаардлага тавих болно гэдгийг сануулж эхэлснийг тус агентлаг тэмдэглэв.

Хятадад албан ёсны мэдээллээр хүн амын 76 хувь нь вакцинд хамрагдсан ч эрх баригчид коронавирусын халдварыг 0% болтол бууруулах бодлогыг баримталж байна. Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр тус улсад өдөрт коронавирусын халдварын 35 шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ажээ.

Зуны улиралд БНХАУ-ын засгийн газар гурван ба түүнээс дээш насны хүүхдүүдийг Sinopharm, Sinovac төрлийн коронавирусын эсрэг вакцинд хамруулахыг зөвшөөрсөн боловч одоогоор тус улсад зөвхөн 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулаад байна.

Камбож, Чилид вакциныг 6-аас дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулсан байна.

Эх сурвалж: interfax

Өнгөрсөн долоо хоногт 45 жолооч сайн дураараа ажиллажээ
Өнгөрсөн долоо хоногт 45 жолооч сайн дураараа ажиллажээ
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.