/2021.10.26/ УИХ-ын байнгын хороод өнөөдөр Төрийн ордонд хуралдана. Тодруулбал,
10:00 цагт: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
12:00 цагт: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
14:00 цагт: Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
10:00 цагт: Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
12:00 цагт: Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
14:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно.
16:00 цагт: Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаануудаар,
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
18:00 цагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг хэлэлцэнэ.