Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ

/2021.10.22/ Аравдугаар сарын 23-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Энэ сарын 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно.

Салхи: Аравдугаар сарын 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Нийслэлийн шилдэг 9 гэр бүлийг шалгаруулжээ
Нийслэлийн шилдэг 9 гэр бүлийг шалгаруулжээ
 
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.