А.Ариунзаяа: Халамж авдаг иргэдийн тоо 20 мянгаар буурсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Халамж авдаг иргэдийн тоо 20 мянгаар буурсан

/2021.10.21/ УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Гишүүд асуулт асууж, үг хэлж байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Халамжаас-Хөдөлмөрт" бодлого барьж байгаа. Хаа хаанаа ажиллах хүчний дутагдалд орчихсон байна. Үүнтэй холбогдуулан ямар бодитой ажил хийж байна вэ. Энэ бол нийгэмд тулгамдсан асуудал мөн. Тодорхой ямар чиглэл баримталж байна вэ" гэж асуулаа.

ХНХ-ийн сайд А.Ариунзаяа: Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад халамж авдаг иргэдийн тоо 20 мянгаар буурсан амжилтыг үзүүлсэн. Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талон авдаггүй. Тус сум хүнс, тэжээлийн талон авдаг байсан иргэдтэйгээ тулж ажиллан, ажил хөдөлмөрт зуучилж байна. Энэ бол маш сайн үзүүлэлт. Цаашид зорилтот хөтөлбөрүүдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ. Тус санд жилдээ 100 тэрбум төгрөг тавигддаг. Өмнө нь энэ мөнгөний 72 тэрбум нь мэргэжлийн боловсрол сургалтын салбар руу явдаг байсан. Энэ салбар БШУЯ-руу шилжиж байгаа учир энэхүү сангийн мөнгө цэвэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулагдаж, зорилтот бүлэгт шилжинэ гэж үзэж байна" гэв.

Мөн тэрбээр, "МСҮТ-ийн оюутнуудын байр, хоол, сургалтын төлбөрийг бүгдийг төрөөс даадаг. Түүнчлэн сар бүр 200 мянган төгрөг олгож байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа биш халамжын нэг хэлбэр юм. Тиймээс тухайн оюутныг төгсөхөд нь өөрийн гарааны бизнесийг эхлүүлэх, ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх саналыг хуулийн төсөвт оруулж ирсэн" гэсэн юм.

Видео: Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ
Видео: Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.