/2021.10.21/: Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ
Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Уг тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж байна.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр
1. Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/
2. Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
3. Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
4. Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дунд сургууль/
5. Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
6. Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль
7. Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
8. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
9. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль
Эх сурвалж: НЗДТГ