ЭМЯ-наас төгсөх курсын резидент эмч нарыг шагнав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ-наас төгсөх курсын резидент эмч нарыг шагнав

May be an image of 1 person, standing and indoor

/2021.10.21/: ХӨСҮТөв нь сургалт эрхлэгч байгууллагын хувьд жил бүр 70 орчим резидент эмч нарыг халдвартын нарийн мэргэжлээр сургадаг.

КОВИД-19 цар тахал дэгдсэн 2019-2021 оны хичээлийн жилд суралцсан халдвартын төгсөх курсийн резидент эмч нарын хөдөлмөрийг ХӨСҮТ-н удирдлага өндрөөр үнэлж ЭМЯ-ны шагналд тодорхойлж хүсэлт илгээсэн.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд резидент эмч нарын оролцоо цар тахалтай тэмцэхэд маш том дэмжлэг болсныг өндрөөр үнэлэн Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/505 дугаар тушаалаар 13 резидент эмчид ЭМЯ-ны жуух бичиг, хоёр резидент эмчийг ЭМЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагналаа.

Тус резидент эмч нар “Халдварт өвчин судлал” үндсэн мэргэшил олгох сургалтад суралцан, суралцах хугацаандаа ХӨСҮТ болон Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад КОВИД-19 халдварын тусгаарлалт, тандалт, шинжилгээнд болон улаан бүсэд эмчлэгч эмчээр хоёр жил үр бүтээлтэй ажилласан юм.

May be an image of 15 people and people standing

May be an image of 1 person, sitting, standing and indoor

Л.Энх-Амгалан: Боловсролын салбар үр дүн, гүйцэтгэлд суурилдаг тогтолцоо руу шилжинэ
Л.Энх-Амгалан: Боловсролын салбар үр дүн, гүйцэтгэлд суурилдаг тогтолцоо руу шилжинэ
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.