Шаардлага хангахгүй шатахуун зарж байгаа компаниудыг НЭРЛЭЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шаардлага хангахгүй шатахуун зарж байгаа компаниудыг НЭРЛЭЖ БАЙНА

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас автобензин болон дизель түлш зардаг компаниудад шалгалт хийж, гарсан дүнгээ өнөөдөр танилцууллаа.

Шалгалтыг 28 аж ахуйн нэгжийн агуулах, шатахуун түгээх станц, вагоноос түүвэрчилсэн байдлаар хийжээ.

ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ АВТОБЕНЗИН ЗАРЖ БАЙГАА ГАЗРУУД:

Октаны тоо нь стандартад зааснаас их эсвэл хэт бага гарсан дээж 32-оос 13-т илэрчээ. Дараах 10 аж ахуйн нэгж:

  • Жаст-Ойл,
  • Монсуль,
  • Петростар,
  • Магнайтрейд,
  • Синчи-Ойл,
  • Лекс-Ойл,
  • Хөрс-Авто сервис,
  • Аргал-Ойл,
  • Шунхлай Трейд,
  • Петрочайн ХХК

Долоон дээжид механик хольц илэрсэн байна.

  • Монсуль,
  • Петростар,
  • Тэс петролиум,
  • М-ойл,
  • Шунхлай трейд,
  • Лекс-Ойл ХХК

Шатахуун түгээх станц нь зөрчилтэй гарсан:

  • Жаст-Ойл,
  • Монсуль,
  • Магнайтрейд,
  • Хөрс-Авто сервис,
  • Аргал-Ойл,
  • Петрочайн,
  • Петростар ХХК

ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ДИЗЕЛЬ ТҮЛШ ЗАРЖ БАЙГАА:

Нийт 42 дээжээс 35 нь шаардлага хангаагүй:

  1. Жаст-Ойл,
  2. Монсуль,
  3. Петростар,
  4. Тэс петролиум,
  5. Магнайтрейд,
  6. Сод монгол,
  7. Нью Энержи стар,
  8. Синчи-Ойл,
  9. Газ-ойл нефть,
  10. Лекс-Ойл,
  11. Наран петролиум,
  12. Велком,
  13. Шижир-Ойл,
  14. М-Ойл,
  15. Номин-Ойл,
  16. Ундарга Увс,
  17. Петрохон,
  18. Эм пи Петролиум,
  19. Хөрс-Авто сервис,
  20. Аргал-Ойл,
  21. Шунхлай Трейд ХХК

Дээрх шалгалтыг ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхайн газрын тосны төв лаборатори зэрэг байгууллага хамтран хийжээ.

Япон улсын тусламжаар нийт 2,35 сая тун пфайзер вакцин авна
Япон улсын тусламжаар нийт 2,35 сая тун пфайзер вакцин авна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.