Япон улсын тусламжаар нийт 2,35 сая тун пфайзер вакцин авна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улсын тусламжаар нийт 2,35 сая тун пфайзер вакцин авна

217079473_4378959742162498_5530057043134967812_n.jpg

/2021.07.22/: Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2,35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа энэ оны зургадугаар сарын 16-наас эхэлсэн ба одоогийн байдлаар 6 удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна.

Өчигдөр буюу 21-нд 92,490 Pfizer/Biontech вакцины тунг хүлээн авсан ба 7 дугаар сарын 28-нд дахин 132,210 тунг хүлээн авах юм.

Ийм байдлаар Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжилнэ.

Цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Элсэлтийн ерөнхий шалгалтын суудлын хуваарь гарлаа
Элсэлтийн ерөнхий шалгалтын суудлын хуваарь гарлаа
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.