Тээврийн жолооч нар: “Эрээн хот руу орж байгаа машины тоог нэмэхийг шаардаж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээврийн жолооч нар: “Эрээн хот руу орж байгаа машины тоог нэмэхийг шаардаж байна“

/2021.10.11/ Замын-Үүд сумд үүссэн нөхцөл байдал өдгөө ч хэвийн болоогүй, бүр хүндэрсэн талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар мэдээлэл хийлээ.

Тээвэрчид гурван шаардлага тавьж байгаа юм:

1. Замын-Үүд суман дээр суурьшлын бүс газар стандарт бус аргаар нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж байгаа юм.

Иргэн н.Эрдэнэбилэг:

Замын-Үүд сумын замаар нүүрс тээвэрлэж байна. Үүнийг эсэргүүцэж холбогдох сайд нарт уламжилж байна. Манай сум урд хилийн нүүр царай. Энэ хил дээр нүүрс тээвэрлэвэл хоёр дахь цагаан хад болох юм. Хамгийн гол нь Замын-Үүд маань Монгол улсын томоохон боомт учраас эсэргүүцэж байгаа юм.

- Нөхцөл байдал газар дээрээ ямар байгаа вэ?

- Засгийн газраас нөхцөл байдлыг ажигласан. Тухайн үед өдөрт 100 тээврийн хэрэгсэл гарч байсан. Гэсэн хэдий ч нөхцөл байдал буцаад бахь байдагтаа очлоо. Бид Эрээн хотруу оруулж байгаа машиныхаа тоог нэмээд өгөөч л гэж шаардаж байна.

Бид засгийн газраас тавьсан гэрээний дагуу ажиллаж байгаа. Жолооч нар барааны үнэ нэмсэн юм огт байхгүй.

Бямба гарагт сонгуулийн нэмэлт санал хураалт болно
Бямба гарагт сонгуулийн нэмэлт санал хураалт болно
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.