Нэмэлт санал хураалтын өдөр согтууруулах ундаа худалдаалахыг хориглох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэмэлт санал хураалтын өдөр согтууруулах ундаа худалдаалахыг хориглох уу

/2021.10.11/ УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Гэвч сонгуулийн ирц аль ч тойрогтоо 50 хувьд хүрээгүй тул долоо хоногийн хугацаанд нэмэлт санал хураалт авахаар болов.

Хэнтий аймагт сонгуулийн насны 50,751 иргэн бүртгэлтэй байдгаас ердөө 37 хувь нь буюу 18,796 иргэн

Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн насны 113,993 иргэн байдгаас 45,151 нь сонгуулиа өгчээ.

Нэмэлт санал хураалт ахин улсын төсвөөс нэлээд хэдэн төгрөг татах нь ойлгомжтой. Одоогоор шаардлагатай өртөг нь СЕХ-ээс гараагүй байна.

Өнгөрсөн Ням гарагт болж өнгөрсөн нөхөн сонгуулийн өмнөх, сонгуулийн өдөр, сонгуулийн дараагийн өдөр гээд гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдаалаагүй.

УИХ-ын сонгуулийн тухай хуулинд:
70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана.
70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

Одоогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нэмэлт санал хураалтын өдөр ямар арга хэмжээ авах талаар тогтоол гаргаагүй байна.

Гэтэл цахим орчинд зөвхөн нэг дүүргийн нөхөн сонгуулийг хийхийн тулд нийслэл даяараа согтууруулах ундаа худалдахгүй гэх хэрэг байна уу гэх мэтгэлцээн өрнөлөө.

Яалт ч үгүй архи согтууруулах ундаа худалдаалдаггүй өдөр орлого илт мэдэгдэхүйц муу байдаг тул илүү зардал гаргахгүйн тулд өнгөрсөн гурав хоногийн турш ажиллахгүй талаараа тайлбарлаж хэлсэн газар ч байх юм.

Олон газрын орлогыг сааруулж, мөн 2,3 тэрбум төгрөг зарж хийсэн сонгууль нь тусыг эс олж Бямба гарагт /аравдугаар сарын 16-нд/ нэмэлт санал хураахад хүрээд байна.

Өнөөдөр 4328 иргэнийг дархлаажуулалтад хамруулна
Өнөөдөр 4328 иргэнийг дархлаажуулалтад хамруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.