УИХ-ын нөхөн сонгууль өнөөдөр эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын нөхөн сонгууль өнөөдөр эхэллээ

/2021.10.10/: УИХ-ын 18, 28-р тойрогт нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ.

Санал хураалт өглөө 07:00 цагаас 22:00 цаг хүртэл үргэлжлэх болно. Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлд СХД-ийн 26 хорооны иргэд санал өгнө.

Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийнэ. Саналын хуудасны тооллогын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Нэр дэвшигчид

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт:

  • Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ,
  • Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР,
  • Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ,
  • Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ,
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ нарыг нэр дэвшүүлж байгаа бол
  • Магнайбаярын ЧИНГИСХААН тус тойрогт бие даан нэр дэвшиж байна.

Харин УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт:

  • Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР,
  • Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ,
  • Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА,
  • "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА,
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ,
  • Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР,
  • Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ,
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА нарыг нэр дэвшүүлсэн бол
  • Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ бие даан нэр дэвшиж байгаа билээ.

Д.Өнөрболор: ГХО-ын тухай хуулийн төслийг БУЦААН ТАТУУЛНА
Д.Өнөрболор: ГХО-ын тухай хуулийн төслийг БУЦААН ТАТУУЛНА
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.