/2021.10.9/ УИХ-ын чуулганаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж буй.
УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн өргөн барьсан энэ хуулийн төсөл нийгэмд ихээхэн шүүмжлэлийг дагуулж буй. Гадаадын хөрөнгө оруулалтад тавигддаг 100 мянган долларын босгыг 50 мянган доллар болгох, хоёр хүнийг ажлын байраар хангасан бол түүнийг гадаадын хөрөнгө оруулагчид тооцох гэх мэт шинэ заалтуудыг иргэд шүүмжилж буй юм.
Зөвхөн энэ шүүмжлэлээр тогтохгүй тухайн хуулийг өргөн барьсан Х.Ганхуяг гишүүн бас бус шаардлагатай хурал, уулзалтыг хийгээгүй, тооцоо судалгаагүй хандсан болохыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн хуудсаараа мэдээллээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Энэ хуулийн төслийг хэлэлцэх гишүүдийн саналыг нэгтгэх нэг ч уулзалт, хурал болоогүй. Надад мэдэгдээ ч үгүй. Нэг ч удаагийн хуралгүйгээр төслийг шууд чуулганы хуралдаанд оруулсан. Х.Ганхуяг таны ийм хариуцлагагүй зориудын, санаатай үйлдлээс болж, миний оролцоог огт хангаагүй байдлаас чинь болж би өнөөдөр иргэдийн дунд үндэсний дайсан болж байгаад харамсаж байна" гэлээ. Мөн тэрээр:
"Энэ төслийг санаачлагч Х.Ганхуяг та ёс зүйтэй байж, хариуцлагагүй үйлдэлдээ тайлбар хийхийг УИХ-ын гишүүний зүгээс танаас шаардаж байна" гэв.