НҮБ-с “Цэвэр, эрүүл орчинд амьдрах нь хүний ҮНДСЭН ЭРХ“ гэж зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-с “Цэвэр, эрүүл орчинд амьдрах нь хүний ҮНДСЭН ЭРХ“ гэж зарлалаа

Хүний эрхийн байгуулгын тэргүүн Мишель Бачелет

/2021.10.9/ НҮБ -ын Хүний эрхийн зөвлөл "аюулгүй, цэвэр, эрүүл, тогтвортой орчинд" амьдрах нь хүний үндсэн эрх гэдгийг анх удаа баасан гарагт хүлээн зөвшөөрөв.

АНУ, Их Британи зэрэг зарим улс орнуудын шүүмжлэлийг үл харгалзан НҮБ -ын Дүрвэгсдийн комиссын хуралдааны өмнө Коста Рика, Мальдив, Марокко, Словени, Швейцарийн санал болгосон шинэ тогтоолыг 43 хүний саналаар дэмжсэн хэмээн хэвлэлийнхэн мэдээлэв. Харин Орос, Энэтхэг, Хятад, Япон улсууд түдгэлзжээ.

Хүний эрхийн байгууллагын тэргүүн Мишель Бачелет мэдэгдэлдээ "Хүний эрхийг хүлээн зөвшөөрөх, цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах гэдэг нь бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж буй хоол хүнсний асуудлыг хөндөж буй юм" гэжээ.

Бачелет энэ шийдвэрийг үнэлэн "байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт болон хүний эрхийн хямралыг уялдуулж байгааг хүлээн зөвшөөрсөн" явдалд "сэтгэл хангалуун" байгаагаа нэмж хэлэв.

Тэрээр үргэлжлүүлэн: "Эрүүл орчинтой байх тухай энэхүү тогтоол нь хүн, байгалийг хамгаалах, эдийн засаг, нийгэм, байгаль орчныг өөрчлөх бодлогыг хэрэгжүүлэхэд түлхэц болно. Одоо хэрэгжүүлэхийн тулд зоригтой арга хэмжээ авах шаардлагатай байна" гэв.

Хүүхдийг ивээх дэлхийн сангийн Хүүхдийн ядуурал, уур амьсгал, хот суурин газар хариуцсан захирал Йоланде Райт мэдэгдэлдээ "чухал" тогтоолыг сайшааж, энэ нь "аюулгүй, тогтвортой ирээдүй болон хүүхдийн эрхэд асар их нөлөө үзүүлэх болно" гэж тэмдэглэжээ.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсен мөн энэхүү тогтоолыг сайшааж, "Байгаль орчны шударга ёсны төлөөх шинэ нээлт" гэж нэрлэжээ.

"Женевт гарсан энэхүү шийдвэр нь хувь хүмүүс болон олон нийтэд тэдний эрүүл мэнд, амьжиргаанд учирч болзошгүй олон эрсдлээс хамгаалах бамбай болох юм. Эрүүл орчинд амьдрах эрхийг хүлээн зөвшөөрөх нь нийгэм, байгаль орчны шударга ёсны төлөө хийж буй бидний ажил юм" хэмээн Андерсен мэдэгдэлдээ хэлжээ.

"Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөх эрсдэл өндөртэй нэг тэрбум хүүхдэд зориулсан захиас юм. Эрүүл орчин бол таны эрх. Байгаль, цэвэр агаар, ус, тогтвортой уур амьсгалыг хэн ч та нараас булааж чадахгүй." гэв.

Эх сурвалж: CNN

Арав гаруй жил ашиглаагүй газар эзэмших эрхийг цуцалж нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ
Арав гаруй жил ашиглаагүй газар эзэмших эрхийг цуцалж нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.