Арав гаруй жил ашиглаагүй газар эзэмших эрхийг цуцалж нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арав гаруй жил ашиглаагүй газар эзэмших эрхийг цуцалж нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг нураах, зориулалтын дагуу ашиглаагүй газрын эрхийг цуцлах ажил үргэлжилж байна.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 8-ны А/758 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 23А байрны хойд талын 2000 ам метр орчим талбайг өчигдөр чөлөөллөө.

Тус газрын эзэмшигч нь Газрын тухай хуулийг зөрчин эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул ийнхүү Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан хашааг буулган, нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ.

Завхан аймагт коронавирүсийн 84 тохиолдол бүртгэгдлээ
Завхан аймагт коронавирүсийн 84 тохиолдол бүртгэгдлээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.