2021.07.21
2020 оны 8 дугаар сард УИХ-аар эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн шинэчлэл хийж эхэлсэн байна.
- Шинэчлэлийн хүрээнд нийт 12 багц тусламж үйлчилгээнд нийт 203 тэрбум төгрөгийг даатгалын сангаас эмнэлгийн байгууллага болон иргэдэд зарцуулсан.
- Нэг иргэн нэг сард 55,000₮-ийн оношлогоо шинжилгээ хийлгэх боломжтой бөгөөд хэрвээ өндөр үнэтэй оношлогоо шинжилгээ хийлгэж байгаа бол нийт үнийн дүнгийн 25 хувийг өөрөө төлдөг байжээ.
Шинэчлэлийн хүрээнд зарим төрлийн тусламжийг 100 хувь хамтын төлбөргүй байх болсон. Үүнд:
- Яаралтай түргэн тусламж
- Төрөх
- Эрчимт эмчилгээ
- Халдварт өвчин
- Түлэгдэлт тархины цус харвалт
- Зүрхний шигдээс
- Амбулаторийн үзлэг, оношлогоо
100 хувь хамтын төлбөргүй үйлчилгээнд доорх иргэд хамрагдах боломжтой:
- 0-18 насны хүүхэд
- Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
- Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн
- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
- Хүүхдээ 2 /ихэр бол 3/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эцэг, эх
- Ял эдэлж байгаа ялтан
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Элэг солиулах мэс заслын өртөг нь 113 сая төгрөг байдаг. Шинэчлэл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш 19 иргэн ЭМД-аар дамжуулан тус мэс заслыг хийлгэжээ.
Түлэгдэлтийн тусламж үйлчилгээ: 2020 онд 3 настай хүүхэд 33 сая төгрөг төлж мэс засал хийлгүүлж байжээ. Тэгвэл одоо энэ төрлийн гэмтэлд 38 сая төгрөгийг олгох боломжтой болсон.
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар