Хятад Ковидын эсрэг вакцин үйлдвэрлэхдээ ЗУУН ЖИЛИЙН ӨМНӨХ АРГЫГ ашиглажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад Ковидын эсрэг вакцин үйлдвэрлэхдээ ЗУУН ЖИЛИЙН ӨМНӨХ АРГЫГ ашиглажээ

/2021.7.21/ Ковид-19 өвчний эсрэг хамгийн идэвхтэй үр нөлөөтэй гэдэг нь дэлхий дахинд батлагдсан вакцины технологи бол mRNA. АНУ-ын үйлдвэрлэсэн Модерна, Файзэр вакцинууд нь mRNA аргыг ашиглажээ.

Энэ бол цоо шинэ технологи бөгөөд энгийнээр тайлбарлавал, уламжлалт вирусыг сулруулан эсвэл хүн өвчлүүлэхгүй төстэй вирус бүтээгээд хүний биед оруулдаг аргыг халсан. mRNA нь тухайн вируст тохирох эсрэг биеийг үйлдвэрлэх зааврыг хүний биед оруулна. Ингэснээр хүний биед вирүс орсон тохиолдолд түүний эсрэг хэрхэн ажиллах, дархлааны эсүүдийн үйл ажиллагааг чиглүүлэгч гэсэн үг. Таныг халдвар авахаас хамгаалдаг эсрэг биетүүдийг үүсгэгч юм.

Хамгийн сонирхолтой нь, өдгөө 1,4 тэрбум тунг хэдийнээ үйлдвэрлэчихээд буй Хятад улс дээрх технологийг вакциндаа огт ашиглаагүй дэлхий дээрх цорын ганц том эдийн засаг хэмээн Fortune.com сайт мэдээлжээ.

ХЯТАД ВАКЦИН ТЭГВЭЛ ЯМАР АРГААР БҮТЭЭГДСЭН БЭ?

Хятадын Синовак хувийн үйлдвэр болон Засгийн газрынх нь эзэмшлийн Синофарм үйлдвэрүүд нь идэвхгүйжүүлсэн вакцины технологийг ашигладаг. Энэ нь, Ковид-19 вирүсийн идэвхгүйжүүлсэн хувилбарыг хүний дархлааны системд нэвтрүүлсэн, оруулсан гэсэн үг. Энэ нь зуун жилийн өмнөх буюу уламжлалт арга гэж Fortune.com мэдээлжээ.

Гэвч Хятадын вакцин үйлдвэрлэлийн талаарх байр суурь өөрчлөгдөж болзошгүй ажээ. Өнгөрөгч пүрэв гарагт хятадын томоохон хэвлэлийн байгууллага болох Caixin-аас мэдээлснээр, Хятадын Fosun эмийн үйлдвэр mRNA вакциныг үйлдвэрлэх зөвшөөрлөө хүлээж буй бөгөөд, зөвшөөрөл нь гарчихвал тус вакцин Хятадын зах зээлд 2021 оны сүүлээр буюу арванхоёрдугаар сараас нийлүүлэгдэх аж. Fosun нь германы BioNTech компанитай хамтран ажиллажээ.

Хэрвээ зөвшөөрвөл нэг тэрбум тун вакциныг үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Тус үйлдвэр нь өнгөрөгч арваннэгдүгээр сараас зөвшөөрөл хүсч буй аж. Тэр үед mRNA технологиор хийгдсэн вакцин нь ковидын эсрэг үр нөлөөтэй байна гэдэг нь хэдийнээ батлагдаад байсан юм.

Эх сурвалж: Fortune.com

“Нэмэх даатгал” гэх нэрээр хууран мэхлэж байж болзошгүй
“Нэмэх даатгал” гэх нэрээр хууран мэхлэж байж болзошгүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.