“Нэмэх даатгал” гэх нэрээр хууран мэхлэж байж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нэмэх даатгал” гэх нэрээр хууран мэхлэж байж болзошгүй

/2021.07.21/: Сүүлийн үед цахим орчинд “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа хоёр дахин үржүүлж өгнө гэсэн хууран мэхлэлт, залилангийн шинж чанартай үйл ажиллагааг тодорхой нэр бүхий этгээдийн зүгээс зохион байгуулж байж болзошгүй байна.

Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “... Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд “даатгал”, эсхүл “даатгал” гэсэн үгний төрөл үг хэрэглэх, даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц нэр томъёо ашиглах болон тэдгээртэй адилтгах бусад үйлдэл хийхийг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй аливаа этгээдтэй даатгалын гэрээ байгуулж, хураамж, шимтгэл, төлбөр төлөх нь залилуулах, хууран мэхлэгдэх эрсдэлтэй тул иргэд, олон нийтийг аливаа даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг авахын өмнө тухайн байгууллагын нэр, тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж, өөрт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө.

Иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын мэдээллийг орууллаа.

БАЙГУУЛЛАГА ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ОГНОО ХАЯГ

1 "ХААН ДААТГАЛ" ХХК 2012-03-14 Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамъян гүний гудамж 5, Хаан даатгал ХХК-ийн байр Утас: 70000808 И-Мэйл:[email protected]
2 "МАНДАЛ ДААТГАЛ" ХХК 2011-05-02 Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 24, Паркплэйс оффисын барилга, 1.3.5 дугаар давхар Утас:75752000 И-Мэйл:[email protected]
3 "АРД ДААТГАЛ" ХК 2007-12-26 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сентрал тауэр барилгын 13 давхар, 1305 тоот Утас: 77200089 И-Мэйл: [email protected]
4 "МОНРЕ ДААТГАЛ" ХХК 2007-10-30 Монгол улс, Улаанбаатар хот, СБД, Бага тойруу 24-1, Монре даатгал ХХК-ийн байр Утас: 70009000, 77779000 И-Мэйл:[email protected]
5 "ГАН ЗАМ ДААТГАЛ" ХХК 2007-08-17 Монгол улс, Улаанбаатар хот, БГД, 2-р хороо, 2-р хороолол, Сөүлийн гудамж 45/3, Одод цогцолбор Утас: 21-242667 И-Мэйл: [email protected]
6 "ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК 2007-04-26 Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 8-р хороо, Бага тойруу, Б.Алтангэрэлийн гудамж 5, Ситицентр барилгын 11 давхарт Утас:1800-1889 И-Мэйл:[email protected]
7 "БОДЬ ДААТГАЛ" ХК 2007-04-26 Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Сүхбаатарын талбай, Бодь цамхагийн 3 давхарт Утас:70004800 И-Мэйл:[email protected]
8 "НОМИН ДААТГАЛ" ХХК 2007-04-05 Монгол улс, Улаанбаатар хот, ХУД, 5-р хороо, Номин Юнайтед цогцолбор, 7 давхарт Утас: 180022888 И-Мэйл: [email protected]
9 "УЛААНБААТАР ХОТЫН ДААТГАЛ" ХХК 2007-02-02 Монгол улс, Улаанбаатар хот, ЧД, 5-р хороо, "М плаза" төв, 5 давхар Утас:70001234 И-Мэйл: [email protected]
10 "АМАР ДААТГАЛ" ХХК 2007-01-19 Монгол улс, Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Хүннү-2222 их монгол улс гудамж, 101-118 дугаар байр, 8А тоот, Утас:1800-2111 И-Мэйл:[email protected]
11 "ПРАКТИКАЛ ДААТГАЛ" ХХК 2007-01-19 Монгол улс, Улаанбаатар хот, ЧД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-4, Экспресс цамхаг, 9 давхарт Утас:77776677 И-Мэйл: [email protected]
12 МИГ ДААТГАЛ ХХК 2006-11-28 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, 39 дугаартай "G center" 3, 4-р давхар Утас:75756000 И-Мэйл: [email protected]
13 "МӨНХ ДААТГАЛ" ХХК 2006-11-28 Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, 14-2 тоот Утас:72727000 И-Мэйл:[email protected]
14 "МОНГОЛ ДААТГАЛ" ХХК 2006-11-28 Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж,Монгол даатгал ХХК-ийн байр /Хуучнаар Тээврийн товчооны ард Утас:1800-1990 И-Мэйл: [email protected]

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Архангай аймгийн Засаг даргыг огцруулахыг ИТХ нь дэмжлээ
Архангай аймгийн Засаг даргыг огцруулахыг ИТХ нь дэмжлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.