2021.07.21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч сард зарим аймгийн засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаарх асуудлыг хөндсөн. Үүнд Архангай аймгийн засаг дарга Д.Золжаргал хамаарсан юм. Учир нь коронавирусын цар тахалтай үед хариуцлагагүй ажилласан гэх шалтгаан аж.
Тэгвэл өчигдөр буюу 7 дугаар сарын 20-нд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурал болж олонхийн саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналд хүрчээ.
Тус аймгийн ИТХ нь АН-ын 20, МАН-ы 19 гишүүдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд өчигдрийн ээлжит бус хуралдаанд 21 гишүүн /МАН-18, АН-3/ оролцож 20 нь засаг дарга Д.Золжаргалыг огцруулахыг дэмжсэн байна.
Энэ талаар ардчилсан намын дарга С.Эрдэнэ өөрийн твиттэр хуудаснаа
- “Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женкогийн бэлдсэн урвагч нар МАН-тай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа!!
- Өнөөдөр үнэхээр Женко хэмээх Эрэлийн намаас орж ирсэн улстөрийн наймаачинд АН- ямар өртэйг гайхаж байна? Сая урвасан 3-урвагчийн нэг нь О.Цогтгэрэлтэй холбоотой, нэг нь Фортуна Батбаярын хүн гэж сонслоо! Арай чдээ АН- та нарт ямар өртэй болоод та нар ийм өс хонзон зангидна вэ?!” хэмээн жиргэжээ.