/2021.10.07/ Нийслэлийн боловсролын газраас танхим болон зайны сургалттай холбоотой мэдээллийг өглөө.
Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, "Өнөөдрийн байдлаар зайны сургалтад бүрэн шилжсэн Ерөнхий боловсролын сургууль байхгүй. Харин Налайх дүүрэг, СБД-ийн насан туршийн боловсролын төв зайны сургалтад бүрэн шилжсэн.
Одоогоор нийслэлийн хэмжээнд бага ангийн 88 бүлэг, дунд, ахлах ангийн 112 бүлэг зайнаас хичээлээ орж байна. Давхраараа зайны сургалтад шилжсэн 8 сургууль бий.
ЭМ, БШУ-ны сайдын хамтарсан тушаалаар 12-оос доош насны буюу бага ангид нэг хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн ангийг зайны сургалтад шилжүүлхээр болсон. Харин 12-оос дээш насны хүүхдүүд вакцинд хамрагдсан тул 3 хүүхдээс халдвар илэрсэн тохиолдолд тухайн анги цахимаар орох шийдвэр гаргасан" гэлээ.