/2021.07.21/: Үндэсний статистикийн хорооноос Эдийн засгийн статистикийн газрын Ахлах статистикч М.Оюунжаргал өнөөдөр 2021 эхний 6 сарын байдлаар Эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийг хүргэлээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жил 1,7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 443,2 тэрбум /35,9%/ төгрөгөөр өссөн байна.
Уг өсөлтөд тэтгэврийн даатгалын сан 411,8 тэрбум /46,1%/ төгрөгөөр өссөн нь дээрх өсөлтөд гол нөлөөлжээ.
Нийгмийн даатгаын сангийн зарлагын хувьд энэ оны эхний хагас жилд 1,7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 351,1 тэрбум төгрөг буюу 26,4 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн 75,6 тэрбум төгрөг буюу 7,1%, үйлдвэрлэлийн осол гэмтлээс шалтгаалах өвчний зардал 250,7 тэрбум төгрөг буюу 7,6 дахин өссөн нь гол нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын сангаас энэ оны эхний хагас жилд 456,2 мянган хүн тэтгэвэр авсаны 76,1 хувь нь өндөр настны тэтгэвэр авагчид, 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авагчид, 18,6 хувь нь тэгжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр авагчид эзэлж байна.
Эх сурвалж: МҮСХ