Гараж буулгаж, чөлөөлсөн газрыг иргэдийн санал асуулгын дагуу тохижуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гараж буулгаж, чөлөөлсөн газрыг иргэдийн санал асуулгын дагуу тохижуулна

Тоосгон гараж буулгаж, чөлөөлсөн газрыг санал асуулгын дагуу тохижуулна

/2021.10.07/ Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн захирамжийн дагуу тус дүүргийн дөрөвдүгээр хороо, 97 дугаар сургуулийн баруун талд байрлах, зөвшөөрөлгүй барьж олон жил болсон 67 ширхэг тоосгон гаражийг буулгаар болжээ.

Мөн долдугаар хорооны 41 дүгээр байрны зүүн талд байрлах 22 тоосгон гаражийг чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

Чөлөөлсөн газарт явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоол бүхий иж бүрэн тохижилтыг тус хороодын иргэдээс санал асуулга явуулсны үндсэн дээр гүйцэтгэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Тус дүүргийн иргэд 18-р хорооны 14-р байрны зүүн талын 84-р сургуулиас доош урууддаг замын баруун талын, хорооны 111-р сургуулийн хойд талын гарааш, Жуковд буюу тавдугаар хороонд, 30 дугаар сургуулийн хойно байрлах гаражийг буулгах санал өгчээ.

Монгол Улсад цахим визээр зорчих боломж бүрдлээ
Монгол Улсад цахим визээр зорчих боломж бүрдлээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.