Монгол Улсад цахим визээр зорчих боломж бүрдлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад цахим визээр зорчих боломж бүрдлээ

/2021.10.07/: Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 192 дугаар тогтоолоор "Монгол Улсын виз олгох журам" шинэчлэн батлагдсанаар Монгол Улсын цахим визийн системийг нэвтрүүлэх бэлтгэлийг ханган, Electronic Visa Application System-ыг 2021.10.01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлж байна.

Цахим системээр зөвхөн 30 хүртэл хоногоор зорчих, гадаадын 36 улсын иргэнд аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн арга хэмжээнд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг олгоно.

Цаашид визийн ангилал, хамрах улсын жагсаалтыг шат дараатай нэмэхээр төлөвлөж байна.

"Монгол Улсын цахим визний загвар","Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-ыг тус тус Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталж, есдүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд албан ёсоор бүртгэсэн болно.

No photo description available.

May be an image of 1 person and text

Эх сурвалж: БОАЖЯ

Сайн дурын жолооч болохоор 1300 хүн хүсэлт илгээгээд байна
Сайн дурын жолооч болохоор 1300 хүн хүсэлт илгээгээд байна
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.