Зүүнсалааны эцсээс хойших шинээр тавигдсан замын гэрэлтүүлгийн ажил дууслаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүүнсалааны эцсээс хойших шинээр тавигдсан замын гэрэлтүүлгийн ажил дууслаа

тэнгэр болон авто зам гэх мэтийн зураг байж болно

/2021.10.07/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүргийн дагуу СХД-ийн 42 дугаар хороо Зүүнсалааны эцсээс хойш 2.2 км шинээр тавигдсан замын гэрэлтүүлгийн ажил дуусжээ.

Автозамын гүйцэтгэгч байгууллага, гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэсэн ААН, дүүргийн гэрэлтүүлгийг хариуцагч "Филипс гэрэлтүүлэг" ХХК-г байлцуулан цахилгаан тоноглолуудыг хүлээлцэж буруу холболтыг цаг орчим ажиллан зассан байна.

Нийт 59 гэрлийн шонгоос асахгүй байсан 1 шонг засварлаж, 2 цахилгааны самбарыг цоожлох ажлыг нэмж үүрэг болгон цаашид ашиглалтыг "Филипс гэрэлтүүлэгт" ХХК-д хариуцуулжээ.

Энэ үеэр 100 орчим метр замд автозамын хашлага суурилуулах ажил хийж, шуурхай дуусгахыг үүрэг болголоо.

авто зам гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Байгалийн хийн хоолойн төслийн ажил амжилттай явж байна
Байгалийн хийн хоолойн төслийн ажил амжилттай явж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.